
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТОМ ТӨРӨӨС УХААЛАГ ТӨР РҮҮ” Үндэсний зөвлөлдөх уулзалтын шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцийг боловсронгуй болгох, албан хаагчдын сахилга хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэн, технологийн цахим тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдэд шуурхай, хүртээмжтэй үйлчлэх, төсөв хөрөнгө хэмнэх боломж нөхцөлийг судлан санал боловсруулах, биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй “Ажлын хэсэг”-ийг ШШГЕГ-ын даргын 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн тушаалаар байгуулан ажиллуулж эхлээд байна. ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан уг ажлын хэсэг нь Үндэсний зөвлөлдөх уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг харьяа хорих анги, алба, нэгжийн бие бүрэлдэхүүний санал, бодлыг нээлттэйгээр сонсон өргөнөөр тусган боловсруулж, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин