Г.Уянга намаасаа гарахгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Г.Уянга намаасаа гарахгүй

УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн долоо хоногт “МҮАН сонгууль болохоор гэнэт гарч ирээд, бусад үед “унтаа” хэвээрээ байж болохгүй” гэсэн шүүмжлэлийг олон нийтийн цахим хуудсаар хэлж байсан. Тэрбээр нам нь улс төрд идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй, хэдхэн хүн сайд дарга болоод түүндээ ханасан аятай байгааг шүүмжилж буй. Тэгвэл эрхэм гишүүний энэхүү шүүмжлэлийг уншаад зарим хүн “УИХ-ын гишүүн Ш.Уянга МҮАН-аас гарах нь” гэж дүгнэж, ийм мэдээлэл тарааж байгаа аж. Гэхдээ тэрбээр намаа шүүмжилсэн ч гарах бодолгүй байгаа ажээ. Мөн Г.Уянга гишүүн өөрийнх нь энэ шүүмжлэлийг уншаад хүмүүс МҮАН гэдэг нам байдгийг мэдэж авсан нь сайн хэрэг хэмээн дүгнэж байгаа гэнэ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж