Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн Цээл сумын хөгжмийн зохиолч, яруу найрагч Чогломын Хүрлээ Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ. 

Өнөөдөр  (12.17) Соёл, Спорт, Аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал олон жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж буй хөгжмийн зохиолч Ч.Хүрлээд СТА цол олгож, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүслээ. Ч.Хүрлээ “Маргад Эрдэнийн Цээл”, “Цэнгэлийн өлгий Цээл”, “Төөрөг шингээсэн аялгуу”, “Ханийн минь нутаг” зэрэг төрсөн нутгийнхаа олон сайхан дууны үг, аяыг бичиж, эгшиглүүлсэн юм. Саяхан л гэхэд төрсөн нутаг Говь-Алтай  аймгийн Цээл сумынхаа 90 жилийн ойдоо зориулан “Цэнгэлийн өлгий Цээл” номоо хэвлүүлээд байгаа юм. Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолны эзэн болсон Ч.Хүрлээдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж