
Эх сурвалжийн мэдээлснээр МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн материал хүлээж авах хугацаа өчигдөр дуусгавар болсон тул өмнө нь телевизийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын оронд очих хүнийг удахгүй сонгох юм байна. МҮОНТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нарын хэд хэдэн хүмүүс нэрээ дэвшүүлжээ.
Э.ЭНХ