Аргентиний шигшээ багийн хагас хамгаалагч Хуан Себастьян Верон хөлийн булчиндаа гэмтэл авчээ. Тиймээс өнөөдөр Өмнөд Солонгосын багтай хийх тоглолтод оролцохооргүй болсон байна. Хэсэг хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэхээр шийдсэн бөгөөд хэрэв төлөвлөсний дагуу эдгэрэлт хурдан байвал хэсгийн хамгийн сүүлийн буюу Гректэй хийх тоглолтод оролцох ажээ. Одоо 35 настай Вероны асуудлыг шийдэхэд туйлын хүнд байсан тухай шигшээ багийн дасгалжуулагч Марадона ярьжээ. “Ямар ч хөлбөмбөгч дэлхийн аваргаас холдохыг хүсэхгүй. Гэхдээ түүний хөлбөмбөгийн замнал энэ дэлхийн аваргаар дуусахыг бас хүсэхгүй байна. Учир нь Верон надад хэрэгтэй. Тиймээс хэсэг хугацаанд өнжүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч, домогт хөлбөмбөгч Диего Марадона мэдэгджээ.
Score Studio