МАН-ын хүсэлт бүлгүүдийг сандаргав

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

МАН-ын хүсэлт бүлгүүдийг сандаргав

УИХ
дахь МАН-ын бүлгээс гаргасан Сангийн сайд Ч.Улаан,  Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудал УИХ төдийгүй Засгийн
газрыг сандралд оруулав бололтой.

УИХ дахь намын бүлгүүд  ээлжит
бус хурал зарлаж, хоёр сайдын асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал,
"Шударга ёс" эвслийн бүлэг, АН-ын бүлэг, мөн Бие даагчдын зөвлөл өнөөдөр
эл асуудалтай холбоотойгоор хуралдаж,  хоёр сайдын асуудлыг хэрхэх
талаар байр сууриа нэгтгэх гэж байна.

МАН-ын
бүлгээс эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байхад хариуцаж буй
хоёр сайд нь хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн бөгөөд энэ асуудлыг УИХ
долоо хоногийн дотор шийдвэрлэх дэгтэй юм. Тиймээс намууд сандралд орж,
АН болон "Шударга ёс" эвслийн бүлгийнхэн  сайд нараа авч үлдэх талаар
ээлжит бус хуралдаан зарлан, хуралдацгааж байгаа бололтой.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж