“Гранд Мед” нуруу, нугасны анхны хагалгааг амжилттай хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

“Гранд Мед” нуруу, нугасны анхны хагалгааг амжилттай хийлээ

“Жигүүр Гранд” группын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Гранд Мед” эмнэлэг нь үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сарын 11-нд анхны өвчтөндөө жийргэвчийн бичил мэс заслыг амжилттай хийлээ. 

“Гранд Мед” эмнэлэг нь олон улсад ажиллах эрх бүхий дадлага туршлагатай БНСУ-ын эмч профессоруудын багтай хамтран нуруу нугасны бичил мэс заслыг хийж байгаа бөгөөд энэхүү өвчтөн нь нэг сарын хугацаанд хэвтэрт байж түрдэг тэргэн дээр явдаг байсан юм. Дурангийн бичил мэс заслыг хийлгэсний маргааш нь тухайн өвчтөн маань босч явж чаддаг болсон бөгөөд одоогоор биеийн байдал маш сайн байна.

Өвчтөний ар гэрийнхэн эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа ба эмнэлгийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ.

Тухайн өвчтөн нь хагалгаа хийлгэхээс өмнө нуруугаар болон хоёр хөлөөр байнга өвддөг босож сууж чаддаггүй байсан бол одоо энэ бүх зовиур арилсан гэж байсан.
“Гранд Мед” эмнэлэг нуруу нугасны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлэх 3-р шатлалын эмнэлэг бөгөөд дүрс оношилгоо, клиник лаборатори, дуран, дотор, ерөнхий мэс засал, арьс, харшил, нүд, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, шүд болон нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Та бүхний өмнө “Гранд Мед” эмнэлгийн хаалга байнга нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө тус эмнэлгийн хамт олон хамтран ажиллах болно гэдгийг энэхүү мэдээллээр дамжуулан хүргэхийг хүссэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж