“Цагаандариум” уран зургийн музей удахгүй нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Цагаандариум” уран зургийн музей удахгүй нээгдэнэ

Тун удахгүй Монголын дүрслэх урлагийн салбарт, тэр дундаа дүрслэх урлагийн музейн тоо нэгээр нэмэгдэх гэж байна. Энэ сарын 21-ны даваа гаригт “Tsagaandarium” уран зургийн музей нээлтээ хийнэ. Уран зураг цуглуулагч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга  Ц.Энхтүвшин,  “М Си Эс” группын ерөнхийлөгч Ж. Од, уг группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УИХ-н гишүүн Ц.Мөнх-Оргил нарын урлагийг ивээн тэтгэж, он удаан жил цуглуулсан уран зургийн цуглуулагчид хамтран энэхүү музейг байгуулж, уран зургийн цуглуулга, Монголын ард түмний оюуны сор бүтээлүүдийг олон түмэндээ музейгээрээ дамжуулан дэлгэнэ. Та энэхүү музейд зочилсноор Монголын дүрслэх урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийг үзэх боломжтойн дээр залуу уран бүлээлчдийн бүтээлийг ч нийтэд толилуулах юм байна. Тус музейн хамт олон монголын урлагийн хөгжил дэвшлийг дэмжин мөнхрүүлж, олон улсын давцанд гаргах зорилттой ажиллах ажээ. “Цагаандариум" музей нь Монголын нэртэй зураачид болох Д.Амгалан, Б.Чогсом, До.Болд, Ц.Энхжаргал, Я.Оюунчимэг нараас эхлүүлэн үе үеийн зураач, уран бүтээлчдийн таван зуу гаруй уран зургууд, ХХ-р зууны өмнө үеэс эхлэн одоо хүртэлх Монгол улсын хөгжлийг харуулсан түүхэн зургуудын  цуглуулгатай гэнэ. Мөн тус музей нь залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж өсөн дэвжих замд нь туслах юм байна.  Та www.tsagaandarium.org хаягаар орон музейн үйл ажиллагаа үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж болно. Уран зургийн агуу ертөнцөөр тавтай аялаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж