“Рэд Уингс” ерөнхий менежертэйгээ гэрээгээ сунгана

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Рэд Уингс” ерөнхий менежертэйгээ гэрээгээ сунгана

Үндэсний хоккейн лигт сүүлийн жилүүдэд тогтмол амжилт үзүүлж байгаа баг бол “Детройт Рэд Уингс”. Энэ багийн амжилттай салшгүй холбоотой эрхмүүд бол багийн ерөнхий менежер Кэн Холланд, туслах менежер Жим Нилл нар билээ.

Багийн удирдлага эздийн зүгээс эдгээр менежерүүдэд таван жилийн хамтын ажиллагааны гэрээг дахин санал болгосон байна. Гэвч гэрээ албан ёсоор хийгдээгүй байгаа юм.

Багийн эзэн Майк Илич лхагва гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ “Манай багийн амжилт Холланд болон Ниллтэй холбоотой. Тэд бол багийн суурь, гол түшиг тулгуур нь юм” гэжээ.

Өдгөө 54 настай Холланд “Детройт Рэд Уингс”-т сүүлийн 13 жил менежерийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Энэ жил хэдийгээр Стэнлийн цомыг авч чадаагүй ч гол тоглогчидтойгоо гэрээгээ сунгаж чадсан учраас ирэх жил аварга авах боломжтой хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа билээ. 

Улирал дууссаны дараачаар гэхэд л менежер Холлинс хэдийнэ Митчелл Каллахантай гурван жилийн 1,6 сая, Матиас Ритолатай мөн гурван жилийн 1,5 сая, Брэндан Смиттэй гурван жилийн 2,6 сая, багийн лидерүүд болох Никлас Бакстромтой нэг жилийн 6,2 сая, Томас Холстромтой хоёр жилийн 3,7 сая долларын гэрээг үзэглэж чадсан чадварлаг дасгалжуулагч юм.

Б.Ялалт
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж