
Мөн тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роберт Блейк Киргизийн нийслэл Бишкект ирэх баасан гарагт очно гэж мэдэгдэв. Роберт Блейк уржигдар Туркменд байхдаа тэндээсээ Киргизийн Ерөнхийлөгчийн эрхийг түр хамаарагч Роза Отунбаеватай утсаар ярьсан байна.
Киргизэд одоогоор байдал харьцанүй намжсан хэдий ч сүүлийн үеийн мэдээгээр нийт 179 хүн амиа алдаж 1800 гаруй хүн шархдаж бэртээд байгаа юм. Эмх замбараагүй байдлаас болж амь үрэгдсэн хүний тоо илүү олон байгаа гэж Киргизийн албаны эх сурвалжууд хэлж байгаа гэнэ. Мөн тус улсаас хөрш зэргэлдээ орон болон Узбекистан руу 100 мянган хүн дүрвэн гараад байгаа билээ.
М.Наст