
Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналтын бүсээр олон тооны гар утсыг гаалийн хяналт шалгалтаас нуун, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын таван иргэн БНСУ-аас ирсэн 1403 ширхэг гар утсыг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагч нар илрүүлэн таслан зогсоосон байна. Энэ нь нийт 400 орчим сая төгрөгтэй тэнцэх бөгөөд гаалийн улсын байцаагчид уг хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа ажээ.
У.БОЛОР