Сэтгүүлчид багшийн эрэлд гарна

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид багшийн эрэлд гарна

Боловсрол шинжлэх ухааны яамнаас "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уран бүтээлийн уралдааныг сэтгүүлчдийн дунд хоёр дахь удаагаа зарлалаа. Уралдаан өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд ирэх оны хоёрдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм.
Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, гэрэл зургийн сурвалжлагчид оролцох боломжтой. Боловсролын чанарт шинэчлэл хийхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид өөр, өөрсдийн нүдээр сайн багшийг олж, дүгнэн бүтээлдээ тусгах юм байна.  Монголын багш нарын өдрийг угтан зарлаж буй энэхүү уралдаанаар нийгэм дэх багшийн тухай ойлголтыг таниулах, бусад багш нарт үлгэр дуурайл үзүүлэх зорилготой юм байна.  Уралдаанд ирсэн бүтээлийг телевиз, сонин, сайт радио, гэрэл зураг гэсэн таван төрлөөр шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулах гэнэ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж