Уругвайн Ерөнхийлөгч 30 хүүхэд үрчилж авна

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Уругвайн Ерөнхийлөгч 30 хүүхэд үрчилж авна

Уругвайн Ерөнхийлөгч Хосе Мухика ирэх 2014 онд албан үүргээсээ буусныхаа дараа ядуу өрхийн олон хүүхдийг үрчилж авахаар төлөвлөж байгаа гэнэ. Өдгөө 78 настай Уругвайн Төрийн тэргүүн ирэх онд Ерөнхийлөгчийн албан үүргээ дуусахаар 30 чадвал 40 хүүхдийг үрчилж авч өсгөхөөр төлөвлөж буй тухайгаа “El Observador” сонинд мэдээлжээ. Зангиа зүүх дургүй Хосе Мухика өөрийн хүүхэдгүй бөгөөд түүнийг дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч хэмээн тодорхойлдог аж. Тэрээр ерөнхийлөгчийн цалингийнхаа 90 орчим хувийг нийгмийн төсөл, хөтөлбөрөөр дамжуулан эргүүлээд ард иргэддээ буцаан өгдөг гэнэ.

Хосе Мухика өнгөрсөн 2010 оноос хойш Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж. Түүнчлэн саяхан Уругвай улс марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрөөд буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж