Засгийн газрын хоёр сайдыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 26 гишүүн гарын үсэг зурсан байна. МАН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, эдийн засгийн хямрал ард түмний нуруун дээр ачаа болж байна гэж үзэж, дээрхи хоёр сайдад хариуцлага тооцож, огцруулах ёстой гэж үзсэн байна.
УИХ-ын даргад өгсөн бичигтээ, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох шаардлагатай гэж үзсэн байна. МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт бүхэлд нь хариуцлага тооцох эсвэл тодорхой сайдуудад хариуцлага тооцох талаар хэлэлцсэн бөгөөд өнөөгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж үзээд, дээрхи хоёр сайдыг огцруулах хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлж байгаа гэв.