Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулдаг Үндэсний бөхчүүдийн цомын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээнд 12 баг өрсөлдөж байна.
Аймаг, цэргийн арслан, улсын цолтнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж буй тэмцээнд олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр Булган нутгийнхаа багт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар Увсын багт хүчин зүтгэж байгаа бол Сэлэнгэ аймгаас төрсөн отгон аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, улсын заан М.Өсөхбаяр нарын тэргүүтэй улсын алдар цолтнууд тун ширүүн “тулалдаж” байна.
“Мөнгөн цагариг” клуб тус тэмцээнийг энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Б.ЭНХ