
Өмнө Африкт Гондурасын багийг 1:0 харьцаатай хожсоны дараа нутгийн хөгжөөн дэмжигчид нийслэл Сантьяго хотын төвөөр улсынхаа шигшээ багийн улаан өмсгөлтэй, бүрээ, бишгүүр үлээж, туг далбаа намируулан гудамжаар гүйлдэж, улмаар олны амар амгалан байдлыг алдагдуулсан тул цагдаа нар зарим нэгнийг саатуулахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Энэ талаар цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид “Тэдний дунд дээрэм, хулгай хийсэн хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх нь бусдад гэмтэл бэртэл, хохирол учруулсан болон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүс бий” хэмээн ярьжээ.
Чили улсын хувьд хөлбөмбөгийн спорт номер нэг спортод тооцогддог бөгөөд тус улсын шигшээ баг хамгийн сүүлд 1962 онд нутгийнхаа дэвжээнд Югославын багийг хожсоноос хойш 48 жилийн дараа анхныхаа ялалтыг авч байгаа юм. Хэдийгээр тэд энэ хугацаанд дөрвөн ч удаа дэлхийн аваргад оролцсон боловч нэг ч удаа хожил аваагүй ажээ.
С.Цэлмэг