Шинэ жилийн дуу эгшиглэх нь ээ. Хөгжмийн найруулагч, төгөлдөр хуурч Б.Анарын найруулснаар анх удаа Улсын филармоний симфони найрал хөгжимчид болон “Баян монгол” жааз найрал хөгжим хамтран шинэ жилийн холбогдолтой болон шинэ жилийн тухай өгүүлсэн киноны дуунуудыг “Christmas night” тоглолтоор эгшиглүүлэхээр болжээ.
Тоглолт энэ сарын 19,20-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болно. Хөгжмийн найруулагчаар төгөлдөр хуурч Б.Анар, ерөнхий удирдаачаар Д.Нямдаш, Б.Батбаатар, С.Саруул-Од нар ажиллах бол Монголын хүүхдийн ордны найрал дуучид , дуучин Н.Наранбаатар болон А.Хишигдалай нар хамтран оролцох ажээ.
Тоглолтод “The Polar Express Suite”, “Ирония судьбы или С легким паром”, “Beauty and the Beast”, “Let it Snow”, “Carol of The Bells”, “Щелкунчик”, “Jingle Bells”, “Potter Waltz” зэрэг дуу эгшиглэх юм.
Э.ТЭКҮ