Хорих ангийн дарга нарыг сэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Хорих ангийн дарга нарыг сэлгэжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, хорих ангийн дарга нарыг сэлгэн томилжээ. Цоо шинээр томилгоо хийгээгүй ч хорих ангиудын дарга нарыг өөр өөр хорих ангид хуваарилсан байна.

Тодруулбал, ШШГЕГ-ын харъяа хорих 429 дүгээр ангийн дарга, хурандаа Д.Ганхуягийг хорих 407 дугаар ангийн даргаар, Барилга ашиглалтын өмнөх захиргааны дарга хурандаа Б.Лхагвасүрэнг ШШГЕГ-ын харъяа хорих 429 дүгээр ангийн даргаар, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ц.Болдыг ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд даргаар тус тус томилох шийдвэр гаргасан байна. Мөн тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын тоо бүртгэлийн тасгийн дарга, ахмад Н.Түвшинжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж, Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилжээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж