Есөн эрдэнийн Ганжуурын гэрчилгээг хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Есөн эрдэнийн Ганжуурын гэрчилгээг хүлээлгэн өглөө

ЮНЕСКО Монголчуудын оюуны болоод урлагийн үнэт өв болох есөн эрдэнээр урласан “Ганжуур” судрыг “Дэлхийн баримтат өв”-д бүртгэх шийдвэрийг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан юм. Энэ үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Дэлхийн баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг гардуулан өгсөн.

Энэ гэрчилгээг Гадаад харилцааны сайд Л.Болд Үндэсний төв номын сангийн Үнэт ховор номын музейд өнгөрсөн баасан гаригт хүлээлгэн өглөө.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж