300 гаруй тамирчид өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

300 гаруй тамирчид өрсөлдөв

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах цуврал тэмцээн 12 –р сарын 14, 15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд өсвөрийн  300 гаруй тамирчид оролцож хөвгүүд 30, 34, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, -85, +85кг-д, охид 34, 38, 43, 49, 55, -60, +60кг-ын жингийн бөхчүүд өрсөлдөн, хурд хүчээ сорин барилдлаа. Тэмцээнийг аймгийн ЗДТГ, ССАЖГ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд спортыг хөгжүүлэх, нийтийн хүртээл болгох үүднээс Засаг даргын нэрэмжит тэмцээн уралдаан зохион байгуулагдсаар байна.

Багийн дүнгээр:

1-р байр: Ш.Бат-Очир дасгалжуулагчтай ахлах 2-р сургуулийн
2-р байр: С.Дугармаа дасгалжуулагчтай Зүүнговь сумын “Арслан” клуб
3-р байр: Ж.Балхжав дасгалжуулагчтай ахлах 1-р сургуулийн баг хамт олон тус тус эзэллээ.

 АНАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж