
П.Сайнбилэг өнөөдөр үүрэгт ажлаа хүлээж авах юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл боловсруулах албаны даргын албыг хашиж байсан Ё.Батбаяр МҮОНТ-ийн дэд захирлаар томилогдсон бөгөөд түүний оронд ямар хүн томилогдох нь тодорхойгүй байсан юм.
П.Сайнбилэг нь "Мянганы зууч" сонины эрхлэгч, мэдээллийн www.time.mn сайтын ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын сонинуудын холбооны ТУЗ-ийн гишүүн юм.
Ш.ЧИМЭГ