Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Тоон дотор үсэг

Монгол Улсад чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын Сонины холбоо үүсч хөгжсөний 15 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг чөлөөт хэвлэлийн анхдагч 25-ийн нэг болсон юм.

Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2007 онд Монголын сонин хэвлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх төслийг санаачлан УИХ-аар батлуулсан нь чөлөөт хэвлэл үүсэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж анхдагчийн нэгээр өргөмжилсөн байна.

Тэрээр чөлөөт хэвлэлийн ойн арга хэмжээнд оролцож, "Засгийн газар онигор нүдээ нээж, чихээ онгойлгож ажиллаж байхад нь хамгийн сайн зөвлөгч нь хэвлэл мэдээллийнхэн байдаг. Тиймээс биднийг шүүмжилж, чиглүүлж байхыг хүсч байна" гэсэн юм. Түүний хэлснээр Засгийн газар нээлттэй, ил тод байдлаар ажиллахад хэвлэлийхэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цаашид шүүмжилж, буруу зөвийг нь ард түмэнд хүргэж байх үүргээ сайн биелүүлээрэй хэмээн хэвлэлийнхэнд захисан юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж