
“Тулгат” клуб, Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцдогоороо онцлогтой болдог.
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Батбаяр, С.Боргил нарын нэгэн үе Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж явсан шилдэг бөхчүүдийг бэлтгэн гаргасан Н.Ганбаатар агсны шавь нар багшийнхаа нэрэмжит тэмцээнийг гурван жилийн өмнөөс зохион байгуулж байгаа юм.
Тэмцээн нэг өдөр үргэлжлэх бөгөөд албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээ, нээлтийн ёслол 16.00 цагаас болох юм байна.
Б.ЭНХ