Нийслэл хотын төлөвлөлтийг АХБ, Японтой хамтран хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Нийслэл хотын төлөвлөлтийг АХБ, Японтой хамтран хийнэ

Азийн Хөгжлийн Банк, Япон улсын Засгийн газар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх болон үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулахаар нутгийн захиргаатай хамтран ажиллаж ажиллаж байна.

    АХБ-ны Зүүн Азийн хэлтсийн дарга Дайвиш Шаран хэлэхдээ “Улаанбаатарын хот төлөвлөлтөд орчин үеийн, интеграцлах, салбар хоорондын холбоо уялдааг хангасан арга барил шаардлагатай байна. Зах зээлд суурилсан эдийн засгийн эрэлт, хэрэгцээг тусгахад илүү уян хатан, оролцоог дэмжсэн, оршин суугчид, иргэд өөрсдийн амьдарч, ажиллаж буй нутаг дэвсгэрийнхээ ирээдүйг тодорхойлоход илүү их үүрэг гүйцэтгэх бололцоог бүрдүүлсэн тийм төлөвлөгөө  байх нь зүйтэй юм” Гэлээ.

    Ядуурлыг бууруулах Японы сангаас эх үүсвэрийг гарган, АХБ-наас санхүүгийн удирдлагыг хийх 1.5 сая долларын буцалтгүй тусламжаар хот төлөвлөлтийн мэргэжлийн хүмүүсийн ажлын ур чадварыг хөгжүүлэн, дээшлүүлж, гол оролцогч талуудын дунд оролцоог гүнзгийрүүлэн, бэхжүүлж, хот төлөвлөлтийн дундын мэдээллийн санг бий болгон, төлөвлөлтөд хэрэглэгддэг програм хангамжийг боловсронгуй болгоно.  

    Энэ оны эхээр Монгол улсын Засгийн газар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий  төлөвлөгөөг баталсан билээ. Бохирдлын түвшин өндөр, ядуус ихтэй, хотын захын гэр  хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн өргөжилт,тэлэлт, хөгжил, дэд бүтцийн ерөнхий хөтөлбөржүүлэлтэд албан ёсоор, бүрэн тусган оруулсан  нь анх удаагийнх  юм.  

Төлөвлөлтөд одоогийн мөрдөж буй горим, заавар, дүрэм, журам, стандарт, бүх шатны өнөөгийн чадавхийг бэхжүүлсэнээр Улаанбаатар хот төлөвлөлтөө илүү сайн хийдэг, хотынхоо хөгжлийг улам сайн зохицуулан удирддаг, төлөвлөгөөгөө илүү үр дүнтэй хэрэгжүүлдэг болох юм.

Төлөвлөлт хийх чадавхийг дээшлүүлсэнээр урт хугацааны эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүндрэлтэй асуудлыг даван туулах, ингэсэнээрээ нийслэл хотын амьдралын чанарыг сайжруулахад тустай зүйл болно.   

Энэхүү төсөл нь АХБ-наас Монгол улсад одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх төслүүдийг өргөжүүлэн, дэмжих болно.

    Манила хотод төвтэй АХБ нь хүртээмжтэй, байгаль орчины талаасаа тогтвортой эдийн засгийн өсөлт, бүс нутгийн интеграцлалыг дэмжих замаар Ази, Номхон далайн бус нүтагт ядуурлыг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. 1966 онд байгуулагдсан энэ байгууллагыг 67 гишүүн эзэмшдэгийн 48 нь тус бүс нутгийн орнууд юм. 2012 онд АХБ-ны тусламжийн нийт хэмжээ $21.6 тэр бум доллар болсоны $8.3 тэр бус доллар нь хамтарсан  санхүүжилт байв.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж