
“Хүний хөгжил сан”-гаас энэ онд багтаан иргэн бүрт 120 мянган төгрөг олгохоор болсны 70 мянгыг нь иргэд гар дээрээ аваад байгаа. Тэгвэл Засгийн газрын амласан 120 мянган төгрөгийн үлдсэн 50 мянгыг ирэх долдугаар сараас олгож эхлэхээр болжээ. “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгийг өмнөхийн адил “Хүний хөгжил сан”-гийн дэвтээр, хороо, дүүргээс гаргасан хувиарын дагуу банкуудаас авах болно.
Б.Бат