Жиргээчид шинэ жилээ тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Жиргээчид шинэ жилээ тэмдэглэв

Амралтын өдрүүдэд жиргээчид өргөн хэрэглээний барааны үнэ, утаа, жиргээчдийн шинэ жилийн талаарх яриаг өрнүүллээ. Энэ өдрийн гол сэдэв жиргээчдийн дунд зохион байгуулагдаж байгаа шинэ жил байлаа.

Бие биеэ танихгүй ч жиргээгээр танилцаж, нэгдсэн залуус өөрсдийн шинэ жилийг нижгэр тэмдэглэжээ. Мөн жиргээчид шинэ жилд хэн хэн оролцох, хэн хэнтэй танилцах гээд сонин, содоноор дүүрэн жиргэсэн байлаа. Жиргээчид үдээс хойшдоо тун завгүй болж, шинэ жилдээ бэлтгэж эхэлсэн юм. Жиргээчдийн шинэ жил өчигдөр 18.00 цагт болсон юм.

Үүний дараа нэгэн жиргээч Мөнхбаясаа  @mglbayas “Ц.Элбэгдоржийн хөрөг зургийг бүх яам тамга, төрийн байгууллагын дарга нарыг өрөөнийхөө хананд хад гэжээ.,Н.Энхбаяр яг ингэж эхэлсэн дээ” гэх жиргээ байлаа. Энэ нь социализмын үе биш Ерөнхийлөгчийн зургийг дарга нарын өрөө болгонд өлгөх шаардлагагүй, ардчилал биш байна гэх мэтээр шүүмжлэх нэгэн байхад Ерөнхийлөгчийнхөө зургийг өрөөндөө өлгөх нь тийм ч муу зүйл биш, тэгээд ч Монгол Улсын хөгжүүлэх гэж зүтгэж яваа, Том төрийг ухаалаг болгохоор ганцаараа зүтгэж яваа, ардчиллын үнэн царай гэх нэгэн ч байлаа. Тухайлбал,

-Unentugs ‏@tugssh. @mglbayasх.солонгос эцэг хүү Кимийн зургийг бүх айл өлгөх ёстой, дайн болвол нүх ухаж далд хийж хамгаалах ёстой, нүхээ бэлдээгүй бол цаазалдаг

-Enkhbaatar Nyamaa ‏@enkhbaatareegii. Vндэсний их удирдагчийн дvр бvтээх эхлэл нь байх оо ккк! Ардчилсан дарангуйлал гэж энэ байх шvv

-Арилжаа судлаач ‏@Odbayare. Яг шдээ, Х.Чойбалсан гуай ингэж эхлvvлсийн зао :-)))

Амралтын өдөр жиргээчдийн ихэнх нь гэртээ хоол хийж, гэр бүлийхэнтэйгээ амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа жиргэдэг. Энэ өдрийн онцлох жиргээгээр,

-Batjargal ‏@batjarg15 Dec
Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал таны амьдралын тулгуур, суурь юм.
 
Мөн амралтын өдрүүдэд зурагтаар гарч буй кинонууд жиргээчдийн дунд маргаан дэгдээв. Учир нь, амралтын өдрүүдэд гарч буй солонгосын олон ангит кинонууд нь жиргээчдийн бухимдлыг дагуулж. Телевиз бүр солонгосын олон ангит кино гаргаж байгаа нь хойч үед ч муу үлгэр дууриалал гэдгийг шүүмжилж байлаа. Тухайлбал, 

-Davaasuren Tserenpil ‏@DavaasurenMP. Солонгос киноны оронд Ану хатан мэт түүхэн сургамжтай кино олныг бүтээх хэрэгтэй байна даа, түүхийг гуйвуулж тайлбарлах бүр аюултай

-Б.Мөнхцэлмэг ‏@b_munkhtselmeg. @DavaasurenMP Монголын түүхийг анх 1940 онд ЗХУ эрдэмтэдтэй хамтарсан зөвлөл бичиж найруулсан. Итгэхэд тун бэрх #улстөрийннөлөө

-Батжаргал ‏@ebatjargal_1615 Dec

@b_munkhtselmeg @DavaasurenMP Амар гуай МУ-ын товч туух номыг бичиж байсан. Туунд ямар нэг нөлөө ороогуй

-Б.Мөнхцэлмэг ‏@b_munkhtselmeg15 Dec

@DavaasurenMP @ebatjargal_16 Ховдыг чөлөөлөх дайныг жалга довоор харж 3 янз бичдэг. 1.Дамдинсүрэн удирдсан 2.Дамбийжанцан 3.Хатанбаатар гээд л

Амралтын өдрүүдийн онцлох жиргээ Ерөнхийлөгчийн хөрөг, амралтын өдрийн амтат хоол, Солонгос сериалуудын талаар жиргэв. Өнөөдөр шинэ долоо хоног эхэлж байна, жиргээчдийн шинэ долоо хоногийн сэдвүүд юу байх бол.

Тоймлосон: Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж