МИАТ компанийн талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.12.15-нд нийтлэгдсэн

МИАТ компанийн талаар хэлэлцэв

Засгийн газар өчигдөр МИАТ компанитай холбоотой нэгэн асуудал хэлэлцсэн нь тус компанийн гүйцэтгэх удирдлагыг гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэх тухай байв. Тодруулбал, “МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилгоор тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга болон тус компанийн ТУЗ-д үүрэг болгожээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж