Монголын багш нарын өдрийг X сард тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.15-нд нийтлэгдсэн

Монголын багш нарын өдрийг X сард тэмдэглэнэ

Монголын багш нарын өдрийг дэлхийн өдөртэй нь хамт тэмдэглэнэ
Засгийн газар 2014-2015
оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар
сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг
тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх”
журамд өөрчлөлт орууллаа.

Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн
жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн бөгөөд энэ
үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг
тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг. Тиймээс
Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын
5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш
нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад
оролцогчдын 74 хувь нь дэмжжээ.

Монголын багш нарын өдрийг
дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын
салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний
нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг
боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх
нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзжээ.
ЮНЕСКО-гоос дэлхийн багш нарын өдрийг 1996 оноос жил бүрийн аравдугаар
сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан багөөд 2012 оны энэ өдрийг
“Багшийг дэмжье” уриан дор тэмдэглэжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй
оронд 10 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж