Улаан хивсэн дээгүүр алхахдаа олны анхаарлыг татахын тулд аль болох гэрэлтсэн даашинз сонгох нь ёс болсон мэт. Энэ аргыг маш олон одод өнгөрч буй онд хэрэглэжээ. Маш зоригтой хувцаслаж, өөрийн бүтээсэн кинондоо биш өөрийн бие галбирт олны анхаарлыг татаж чадсан оддыг танилцуулъя.
Олны өмнө “нүцгэн” шахуу харагдсан амжилтын эзэн нь Майли Сайрус болов. Майли торон сүлжээтэй гоёлд дуртай. Нуруугаа задгайлж, маш богино шорт өмсөх дуртай гэдэг. Тэгвэл Майлийн араас Рианна бичигдэв. Рианна биеийнхээ хэсгийг ил гаргахаас ер нь татгалздаггүй билээ. Тэгвэл нүцгэлэхийг таашаадаг бүсгүйчүүдийн эгнээнд Селена Гомес татагдан оржээ. Энэ жил тэр дотуур хувцас нь харагдахаар задгайлсан удаатай. Ингээд тэдний сонирхолтой зургийг ЭНД дарж үзнэ үү.