Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын газруудад
хамгаалалтын бүс тогтоолоо
хамгаалалтын бүс тогтоолоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Түүх,
соёлын үл хөдлөх дурсгал болох Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь
Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг
408 га, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан
мод бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 892 га байхаар тус тус
тогтоожээ.

Эдгээр бүсэд барилга байгууламж шинээр барих, хэт ойр зам
тавих, чичиргээ доргио үүсгэсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах, дурсгалд
хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоох, бүрэн бүтэн
байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа
барих, иргэн хуулийн этгээдэд гэрээгээр хариуцуулж хамгаалах зэрэг арга
хэмжээ авахыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгаж, мөн хамгаалалтын бүсүүдэд аялал жуулчлалын баталгаат маршрут бий
болгоход техникийн туслалцаа үзүүлэхийг Соёл, спорт, аялал жуучлалын
сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосон байна.