зэрэг хүний бүх л мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь
живэх болсон Тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа
бэлдэцгээжээ.
Хайр үргэлж бүхнээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч
хүртэл
хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ.
Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр , "Намайг хамт
аваад яваач" гэж гуйхад Шунал "Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө
ачсан учраас чамайг багтаах зай алга гэлээ".
Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад
тэр
"Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул ганцаар баймаар байна "
гэв.
Хажуудаа байсан уйтгар гунигаас Хайр "Чамтай хамт явъя " гэхэд
хариуд
нь "Өө хайр минь би үнэхээр их гунигтай байгаа учраас ганцаараа баймаар
байна" хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз
жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.