Сайдуудаас хамгийн их мөнгө зарлагадах нь Ё.Отгонбаяр

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Сайдуудаас хамгийн их мөнгө зарлагадах нь Ё.Отгонбаяр

УИХ-аас баталсан Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсөвт тусгаснаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр хамгийн их мөнгө зарлагдах эрх авчээ. Тодруулж хэлбэл, тэрбээр 486 тэрбум 331,3 сая төгрөг зарлагадах бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди 283 тэрбум 925.4 сая, Сангийн сайд С.Баярцогт 250 тэрбум, 578 сая төгрөг, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 219 тэрбум 614 сая төгрөг зарлагадах эрхтэй. Тэдний араас Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга 195 тэрбум, 933,1 сая төгрөг зарах эрхтэйгээр нэхэж байгаа бол Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 110 тэрбум, 901.4 сая төгрөг зарна. Ерөнхий сайд С.Батболд 30 тэрбум 277.2 сая төгрөг, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг 14 тэрбум 892.9 сая төгрөг, Шадар сайд М.Энхболд 50 тэрбум, 465.1 сая төгрөг зарлагадана. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар 9 тэрбум, 511,9 сая төгрөг, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 29 тэрбум, 267.4 сая төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх 25 тэрбум, 711.9 сая төгрөг, Батлан хамгаалахын сайд Л.Болд 67 тэрбум 316.5 сая төгрөг, Эрдэс баялаг , эрчим хүчний сайд Д.Зоригт 88 тэрбум 141.9 сая төгрөг тус бүр зарлагадах юм байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоёр тэрбум 73.4 сая төгрөг, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 13 тэрбум, 717.3 сая төгрөг зарлагадах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж