Хуучирсан мэдээ: 2013.12.14-нд нийтлэгдсэн


Фото: Baz Ratner / Reuters / Vostock photo

Өдрийн гэрэл зураг, 2013.12.13. Израиль. Иерусалим  хотын  фламинго шувууд энэ хязгаарт ховорхон болох  байгалийн үзэгдэлтэй тулгарлаа. Хотод ихээхэн цас оржээ. Израилийн нийслэлд цас хэдэн өдөр үргэлжлэн орж байна. Сүүлийн 60 жилд тохиолдоогүй байгалийн үзэгдлийн улмаас Иерусалим хотын  тээврийн хөдөлгөөн боогдож, нэн түрүүнд хотын уулан дахь хэсэгт  машины хөдөлгөөн эрс  хүндрэв.  Хотыг бусад сууринтай холбосон замууд хаагджээ.  Цасны улмаас бага, дунд, их сургуулиуд, цэцэрлэг  түр хаагдаад байна. Цас Израилийн өмнөд хэсэгт хүртэл оржээ.

Халуун уур амьсгалд зохицсон фламинго шувууд бага зэргийн хүйтэнд  дажгүй байгаа бөгөөд эмзэг мэт харагдах эдгээр  шувууд орчин нөхцөлдөө амархан дасдаг, тэсвэр тэвчээртэй амьтанд тооцогддог . Маш зузаан, бүдүүлэгдүү гэхээр хөлний арьс нь тэдэнд шүлтэй халуун ус бүхий нуурнуудад зогсоход  шувуудын сайн хамгаалт. Харин энэ удаа тэр арьс нь хүйтэн цаснаас тэднийг хамгаалж байна. 

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж