Миний мэдэхээр Каратэ гэдэг чинь…..

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Миний мэдэхээр Каратэ гэдэг чинь…..

Мэргэжлийн зодооны
урлагыг эзэмшиж чадсан хүний хувьд гар нь гол зэвсэг болдог гэвч ямар ч
бэлтгэл сургуулилтгүйгээр ийм болохгүй. Каратэ нь нэгнээс нэгийг
хамгаалах  аргыг заадаг ба эрүүл мэндэд ч ач тустай. 

 Хүмүүс Каратэ гэдэг үгийг сонсоод шууд л зодоон гэж ойлгодог гэвч
үнэн хэрэг дээрээ энэ зүйл амьдралыг заагч зам ч болдог. Учир нь каратэ
нь оюун санааг биетэй уусгаж нэгэн цул хүч болгодог ба гудамжинд
гэнэтийн дайралтанд өртөх үед байнга бэлэн байдалд байх давуу талыг
өгдөг.

Каратэгийн товч түүхээс:

 Каратэ гэдэг үг нь Хоосон гаР гэсэг утгатай гэхдээ Англиар илүү
гоё сонсогдоно…EMPTY HANDS.. 

 Энэхүү зодооны урлаг Японы хойд хойг дээрх байх Окинава арал дээр
үеэс үед  дамжин заагддаг байсан гэдэг. Гэвч энэ талаар ямар ч мэдээ
баримт байдаггүй боловч үе үеийн Японы халдан довтлогч нар каратэгээр
бэлтгэгдсэн байдаг байсан нь үүнийг гэрчлэх гол баримт болно.

 Эцэст нь мастер Ясүцүнэ гэж танигдсан хүн өөрийн чадварыг хойч
үедээ өвлөн үлдээхээр 1901 онд албан ёсоор каратэгийн нийтийн сургуулийг
байгуулжээ. Энэ нь олонд алдаршиж Японыг өргөн хамраж чадсан байна.
 Дэлхийн 2 дайны үеэр Америкчүүд Япон руу дайрахдаа энэхүү урлагыг
нээснээр одоо дэлхий даяараа хичээлэлдэг болжээ. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж