Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Цэцэд дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Цэцэд дэвшүүлнэ

Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчийг санал болгох тухай хэлэлцээд хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Ш.Цогтоо нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Улсын Дээд Шүүхийн зүгээс дээрх нэр дэвшигчдйиг санал болгож байгаа нь энэ аж. УИХ-аар нэр дэвшигчдийг баталснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдоно.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж