Хөвсгөл аймаг Засаг даргатай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймаг Засаг даргатай боллоо

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэж Ерөнхий сайд өнөөдөр А.Эрдэнэбаатарыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар батламжилсан байна. А.Эрдэнэбаатар нь Хөвсгөл аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, өмнө нь тус аймгийн Мөрөн сумын Засаг дарга байжээ. Мөн тус аймгийн Засаг даргын орлогчоор Хөвсгөл аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга н.Ганболд болсон байна.

Сануулахад, Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж, Засаг даргад нэр дэвшигчээр санал хураахад МАН-аас нэр дэвшүүлсэн А.Эрдэнэбаатар олонхийн санал авсан юм. Тиймээс аймгийн ИТХ-ын хуралдаанаас түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн билээ. Харин хожуу Засаг даргатай болж байгаагийн шалтгаан нь шинээр бүрэлдсэн аймгийн ИТХ нь хуралдаад Хөвсгөл аймгийн Засаг даргад Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн ч төрийн алба хашаагүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан юм. Тиймээс Л.Цэрэнжав дарга Хөвсгөл аймгийг удирдаж байв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж