ҮСХ-ноос сүүлийн 2 жилийн мал тооллогын мэдээлэл боловсруулалтанд онлайн систем нэвтрүүлэн ашиглаж байна. Энэхүү систем нь өрхөөс сум, багын тооллогын ажилтнууд цаасан маягтаар тухайн өрхийн малыг тоолж, тэмдэглээд сум, багийн компьютерээс ҮСХ-ны төв серверт холбогдсон програмаар шивж оруулан, нэгдсэн тайлан, үр дүнг боловсруулж байна. Манай улсын орон нутгийн интернет, сүлжээний боломжоос хамаарч интернетэд холбогдсон компьютерээс шууд холбогдохоос гадна, төрийн сангийн сүлжээг ашиглан холбогдож байна. Мөн ҮСХ, аймгийн статистикийн хэлтэс, сумаас тухай бүр явцын мэдээг шууд хянах боломжтой. Онлайн систем ашигласнаар боловсруулалтын чанар сайжирч, тооллогын үр дүнг богино хугацаанд гаргаж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг олон давуу талуудтай болжээ.
Mал тооллогыг дэвшилтэт технологоор явуулж байна
МАЛ ТООЛЛОГЫГ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГООР АМЖИЛТТАЙ ЯВУУЛЖ БАЙНА
Э.ЧИМЭГ