&#34Архангай амьдрал&#34 сонин 10 нас хүрлээ.

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

&#34Архангай амьдрал&#34 сонин 10 нас хүрлээ.

Архангай аймгийн 7 хоног тутмын "Архангай амьдрал" сонин 10 нас хүрлээ. 10 жилийн ойн хүрээнд 2003-2013 онуудад нийтлэгдэж байсан шилдэг бүтээлүүдээ эмхтгэн "Үнэний тамга" нэртэй ном хэвлүүлжээ.

Номын хуриманд аймгийн Тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн, ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг нар уригдан мялаалга өргөлөө.

Лхагвасүрэн дарга: Сонин бол тухайн нийгмийнхээ толь байдаг. Архангай амьдрал сонин бол Архангай аймгийн толь юм. Үнэхээр шударга, үнэн шүүмжлэл ажилд тустай байдаг, энэ хамт олон ажлаа нэр төртэй авч яваа. Аливаа мэдээ мэдээллийг хүргэхдээ эх сурвалжаа үнэн олдог. Цаашид Архангай амьдрал сонин ард түмнийхээ дунд удаан оршиж үзэг нь хурц үг нь мэргэн байгаарай хэмээн хэллээ.

Ахмад сэтгүүлч Г.Жамц, С.Бараанасан нар төвийн том том сонингууд ойдоо зориулж ном хэвлүүлдэг гэвч Архангай аймгийн энэ ном шиг чанартай ном хэвлүүлж байгаагүй хэмээж байлаа.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж