Талийгаачийн шарилыг зөвшөөрөлгүйгээр задланд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Талийгаачийн шарилыг зөвшөөрөлгүйгээр задланд оруулжээ

Жил гаруйн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сард анх Малайзад очиж, суралцахынхаа хажуугаар дэлгүүрт ажиллаж байгаагаа гэрийнхэндээ дуулгасан Э бүсгүй хүний нутагт харамсалтайгаар амь насаа алдаад байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өөд болсон бөгөөд энэ тухай мэдээлэл 10 гаруй хоногийн дараа Монголд албан ёсоор ирсэн юм. Талийгаачийн ар гэрийнхэн Э-г хүний наймааны золиос болсон гэж үзэж байгаа учир эндээс шинжээч, мэргэжлийн хүн авч явах хүсэлтээ холбогдох албаныханд илэрхийлжээ. ХЭҮК-ийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж шарилыг бүтнээр нь авчрахад туслахаа амлаж байж. Гэвч  ямар нэгэн хариу өгч амжаагүй байтал шарилд задлан хийсэн гэсэн мэдээлэл гэрийнхэнд нь иржээ. Ээж, ах дүүсийнх нь зөвшөөрөлгүйгээр талийгаачийн шарилд хүрсэнд ихэд эмзэглэж байгаагаа илэрхийлж байна. Тэдний хувьд шарилаа бүрэн бүтнээр нь авчирч, эд эрхтэнийг нь авсан эсэхийг мэдэхийг хүсч байсан юм.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж