Зуух тарааснаар хүхэрлэг хийн агууламж буурсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Зуух тарааснаар хүхэрлэг хийн агууламж буурсан гэв

Агаарыг бохирдуулагч гол бодисын нэг нь хүхэрлэг хий. Хүхэрлэг хий нь түүхий нүүрсний шаталтаас үүсдэг бөгөөд энэхүү хорт хийн агууламж нь хүйтний улирал буюу аравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх галлагаатай үед эрс нэмэгддэг ажээ. Нийслэлийн агаарын чанарын албаны хэмжилтээс харахад 1998-1999 оноос эхлэн агаар дахь хүхэрлэг хийн агууламж тогтмол нэмэгдсээр байгаа юм. Түүнчлэн 2008-2009 онд хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж хүлцэх хэм хэмжээнээс мэдэгдэхүйц давж, өндөр үзүүлэлттэй болж байжээ.

Улаанбаатар хотын агаарын чанарт гарч буй өөрчлөлтийг хэмжилтийн есөн цэгт ус бүрдэх өсөлт, бууралтыг дундажлан үнэлэхэд 2011-2012 оны хүйтний улиралд өмнөх оны мөн үес хүхэрлэг хийн агууламж 12.8 хувиар их байсан байна.  Харин өнгөрсөн өвөл өмнөх оны мөн үеэс дунджаар 16.9 хувиар бага байжээ. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын 122 086 айл өрх бүрэн шаталттай зуух хэрэглэсэнтэй холбоотой гэж салбарын яамныхан үзэж байгаа ажээ.
 

Д.ЦЭЦ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж