Харин ирэх мягмар гаригт “Заган ойн тогтвортой менежментийн сайн туршлагууд” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж, Зүүн хойд болон төв Азийн орнууд загийн ургалтыг дэмжих, тарималжуулах туршлагаа хуваалцах юм.
Арванхоёрдугаар сарын 19-ний пүрэв гаригт БОНХЯ-аас “Ойн үндэсний чуулган” зохион байгуулахаар болжээ. Ойн талаар төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх энэхүү чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцон төрөөс баримтлах ойн бодлого, ойн бодлогын шинэчлэл, менежментийн талаар хэлэлцэх юм. Чуулганд оролцогчид ойн сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлох юм. Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64000 орчим унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах,түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар ярилцана.