
Цаашдын хэдэн жил сургуулийн танхимын асуудал бүрэн шийдэгдэхгүй нь тодорхой. Нөхцөл байдалдаа тохируулан гарц олж асуудлыг шийдэх хэрэгтэй гэж би үзэж байна. Эдгээр асуудлуудад төрийн байгууллагын эрх мэдлийн хэт төвлөрөл ихээр нөлөөлсөн гэж үзэж байна. Ялангуяа нийслэлийн боловсролын газар мэдэж шийдэхгүй юм байхгүй болсон. Дүүргийн сургуулийн захирлыг нийслэлээс шууд томилдог, багшийн сонгон шалгаруулалтыг нийслэл дээр хийдэг, удирдах ажилтны ажлын үр дүнг мөн нийслэл дээр тооцдог. Гэтэл дүүрэгт тулгарсан асуудлын мөн чанарыг нийслэл мэдэх, шуурхай шийд гаргах боломж байхгүйгээс хугацаа алддаг. Ийм гаж тогтолцоогоор бид удаан явж болохгүй. Энэ асуудлыг хуулийн хүрээнд эрх шилжүүлэх замаар шийдэх боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Тиймээс шүүгч нарын цалинг онцгойлон авч үзэж нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан, үүний оронд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын асуудал шүүгч нарынхаас дутахгүй ач холбогдолтой гэж бодож байна" гэсэн дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулсан юм.