23 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

23 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа

“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” Боловсролын сайдын асуулгын хариуг гишүүд сонсож байна. Уг асуулгыг тавьсан Д.Сумьяабазар гишүүн “Сургуулиуд ачааллаасаа илүү хүүхэд авч сургахаас өөр аргагүй байдаг. Гэтэл хувьсах зардлыг нэмж олгодоггүй. Дүрэмт хувцасны асуудал бүх дүүрэгт, сургууль бүхэнд гарч байна. Дүрэмт хувцас үйлдвэрлэхдээ дотоодын үйлдвэрлэлээр хангана гэсэн. Гэтэл даавуу үйлдвэрлэж чадаагүй гээд гаднаас авсан юм уу” гэдгийг асуув. Үүний хариуд Л.Гантөмөр сайд “Улаанбаатар хотод 2014 онд 101 барилга угсралтын ажил гүйцэтгэнэ гэж төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний дагуу 140 сургууль шинээр баригдана. Энэ үед гурван ээлжээр сурдаг явдал алга болно. 16 цэцэрлэг, бага сургуулийн комплекс баригдсанаар 5000 орчим суралцагчийн асуудлыг шинээр шийднэ. Хувьсах зардлын хувьд аль болох нэмэгдүүлж байгаа” гэв.

Мөн гишүүдийн зүгээс 23 сургуульд гурван ээлжээр хичээллэж байгаа ийм үед төсвийн санхүүжилтийг хүлээлгүйгээр хувийн хэвшлийнхэнийг дэмжих, энэ салбарт хөрөнгө оруулалт татах талаар тусгайлсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж