
Харин Шархүү би өглөө цагтаа ажилдаа ирэхгүй бол цалингаасаа хасуулна. Ажилдаа ирэхийн тулд автобус хүлээж хэдэн минут хүлээнэ, автобусанд суугаад чихэлдэнэ. За тэгээд эр зоригийн шалгуураар суудал олж суухгүй бол тэгээд жолоочийн гарыг дагаад л унаад босоод, найгаад ганхаад явах хэрэг гарна. Гадаа хүйтнийг хэлэх үү, автобусанд чихэлдэж, урт гартнуудаас мөнгө төгрөг, бичиг баримтаа хамгаалах хэрэг гарна. Автобусны буудлаас ажил руугаа спорт алхаагаар явахгүй болохгүй. Хувийн бидэнд төрийнхөн шиг яс найман цаг гэж байх биш. Төсвийн мөнгөөр цалинжиж байгаа УИХ-ын гишүүд шиг дураараа дургиж чадах биш. Шаардлагатай үед хэдэн цагаар ч ажиллах болдог. Гэтэл гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд суухаасаа суухгүй нь их, суусан ч гэсэн Candy crush тоглоом, твиттер дээр бие биенийхээ зургийг шэйрлэхээс өөр хийх зүйлгүй, атаархмаар юм аа. Харин би ажлын цагаар интернэт хэрэглэж болохоос тоглож болохгүй. Тэгэхээт би ч гэсэн төрийн мөнгөөр үнэгүй үйлчилгээ авмаар байна. Тэр тусмаа төрийн мөнгөөр “наргиж”, ямар ч хариуцлага хүлээхгүй байхын тулд УИХ-ын гишүүн л болмоор байна.