Европын Холбооноос визний шинэ журам баталж 2010 оны 4 дүгээр сарын 5-наас мөрдөж эхэлж байгаатай холбогдуулан Бээжинд суугаа Унгарын Элчин сайдын яам визний мэдүүлгийг Монгол Улсад суугаа “Өргөмжит консулын газар”-аараа дамжуулан авахгүй болжээ.
Иймд Бүгд Найрамдах Унгар Улсад зорчихоор виз мэдүүлж байгаа монгол иргэд визний мэдүүлгээ Бээжинд суугаа тус улсын ЭСЯ-нд шууд хүргүүлэх шаардлагатай болж байгааг Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.