Налайх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байсан Н.Энхээ нь саяхан нэр бүхий телевизүүдэд ярилцлага өгөх үеэрээ “УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын татварын олон булхайг мэднэ” гэж мэдэгдсэн юм байна. Тиймээс Ц.Оюунбаатар гишүүн шалгуулах хүсэлтдээ “Ц.Оюунбаатар миний бие Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа болон мөн бусад төрийн алба хашсан 30 гаруй жилийн хугацаанд ямар нэг зөрчил, гэмт хэрэг үйлдсэн, үүнийг Н.Энхээ нотлох бол харьяаллын дагуу шалгуулахаар танай байгууллагад хандаж байна” гэжээ.
Мөн миний бие авлига болоод бусад хэрэгт холбогдсон нөхцөлд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзан шалгуулах бүрэн боломжтой гэсэн байна.
Энэхүү хүсэлтээ УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар энэ сарын 10-н буюу өнгөрсөн мягмар гаригт Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ.