Ангарагт алим ч цэцэглэнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Ангарагт алим ч цэцэглэнэ


Фото: NASA / JPL-Caltech / MSSS

Өдрийн гэрэл зураг, 2013.12.11. Mars One  төслийг үндэслэгчид нисгэгчгүй аппаратыг 2018 онд ангараг гаригт илгээхэд хэрэгтэй төхөөрөмж нийлүүлэгч нартай гэрээнд гарын үсэг зурав. Улаан нүдэн гаригт дэлхийн анхны колончлогчид 2025 онд очно гэсэн Mars One төлөвлөгөөний хэрэгжилтийн эхний алхам нь энэ болох юм. 

Гаригт буух аппаратыг Америкийн Lockheed Martin компани, холбооны хиймэл дагуулыг нь Британийн SSTL компани тус тус бзүтээх юм. Гаригт буух аппарат нь хүн амьдрах бэлтгэлийг хийж, хөрсний дээж ба хөрсний ус гаргах боломжийг судална. Саяхан уг гаригт  цэнгэг устай байсан нуурын ул мөр илэрчээ.

Одоо Mars One улаан нүдэн гаригт амьдрахад бэлэн байгаа сайн дурынхнаас 200 мянга орчим өрөгдөл  хүлээн аваад байгаа гэнэ. АНУ-аас  хүсэлтийн 24 хувь ирсэн бол оросуудаас зөвхөн дөрвөн хувийн хүсэлт л ирсэн байв. Жилийн эцэс рүү тэднээс  төслийн зохион байгуулагчид хоёрдугаар шатны шалгаруулалтад шилж аваад дараа нь бүлгүүд болгон бэлтгэж эхлэх юм.  Бүх бэлтгэлийн дараа 2025 оноос  хоёр жил тутам  хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хосуудыг илгээж байх юм. Ангараг гаригийн үндсэн хэл нь англи болно гэж Mars One төслийн удирдагч Бас Лансдорп дуулгав.

Улаан нүдэн гаригийн анхны оршин суугч болохын тулд сайн дурынхан дэлхийгээс бүрэн татгалзахаар болж байна. Учир нь тэндээс эргэн ирэх техникийн боломж  байхгүй. 

Тулааны урлаг


Фото: China Daily / Reuters / Vostock photo

Өдрийн гэрэл зураг, 2013.12.12. Хятад, Гуйжоу. Кунчан тойргийн оршин суугчид бухны мөргөлдөөн харахаар цугларчээ. Бухны мөргөлдөөний тэмцээнд тэр хавийн 56 тосгоны 56 бух оролсон гэнэ. Тосгодын хоорондын харилцаанд энэ арга хэмжээ  сайнаар нөлөөлдөг гээд тэмцээнийг тогтмол явуулдаг.

Хамгийн анхны “сонгодог “ коррида Хятадад 2004 онд болжээ. Тэр үед 120 мянган долларын үнэтэй бухнуудыг Мексикээс Шанхайд авчирсан байв. Мэргэжлийн матадорууд нь корридагийн эх орон Испаниас ирцгээжээ.

Дашрамд сонирхуулахад  бухын мөргөлдөөн нь Гуйжоу мужид амьдардаг мяо ба дун ястнуудын соёлын чухал хэсэг нь болдог. Мяо үндэстнүүд бухын мөргөлдөөнийг 9-12 сарын хооронд тохиох шинэ жилээрээ зохион байгуулдаг ба бухнуудыг сэргээхийн тулд мөргөлдөөнийх нь өмнө дарсаар “дайлдаг” гэнэ. Буи гэх ястнуудад “Бухын хаан” гэсэн бас нэг ийм тэмцээнтэй. Тэмцээнд ялсан бухын эзэн дараа нь дайллага хийдэг.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж