- Үндэсний асуудлын тухайд
Сөргөлдөөнийг ястан үндэстний төлөөлөгч нар өдөөдөггүй, харин өөрийн болон бусдын соёл уламжлалыг хүндэтгэдэггүй, соёлгүй хүмүүс л гаргадаг. Тэр нь Оросын өмнөд бүсээс гаралтай эрээ цээрээ алдагсад ба ястны мафийг халхагч хууль хяналтын байгууллагын худалдагдсан албан хаагчид мөн “Оросын үндэсэрхэг үзэлтнүүд” гэгч нар юм.
- Хүн ам зүйн бодлогын тухайд
Хоёр дахь хүүхдийн төлөөх сонголт нь гурав дахийн төлөөх боломжийг олгодог гэж хүн ам зүйчид хэлдэг. Хамгийн чухал нь гэр бүл л ийм алхам хийх ёстой. Зарим шинжээчдийн эргэлзээ байгаа ч би тэдэнд хүндэтгэлтэйгээр хандана. Надад тогтсон үзлээр бол гурван хүүхэдтэй гэр бүл Оросын хэм хэмжээ гэдэгт би хатуу итгэж байгаа.
- Энх тайвны тухайд
Бид дэлхийн болон бүс нутгийн тэргүүлэгч байна гэсэн ойлголтоор их гүрэн гэсэн цолыг горилохгүй. Бид хэн нэгний сонирхолд халдан өөрийн ивээлийг тулгаагүй, хэн нэгнийг хэрхэн амьдрахыг заагаагүй. Харин бид лидер байхыг хүснэ. Бид олон улсын эрх зүйг хамгаалж, ард түмний бие даасан өөрийн онцлог, үндэсний тусгаар тогтнолыг нь хүндэтгүүлэхийн төлөө чармайж байна.
- Дайны тухайд
Сирийн хямралыг зохицуулахад бид хатуу байр сууринаас ухаалагаар хандсан ба өөрийн үндэсний сонирхолыг аюулын дор хэзээ ч тавиагүй.
- Боловсролын тухайд
Мэргэжлийн боловсролын бүх системийг шинэчлэн хөглөх хэрэгцээтэй. Гол зарчим нь онол нь практикаар бэхжигдэх бодит үйлдвэрлэл дээр сургах.
- Эрүүл мэндийг хамгаалах тухайд
Өнөөдөр олон нийтийн эмнэлэгийн даатгалын зорилго бол үйлчлүүлэгчид нь төсвөөр биш төсвийн гадуурх сангуудаар дамжуулан “мөнгийг нь соруулахад” хамаатай болжээ.
- Улсын компаниудын удирдлагын тухайд
Засгийн газар тэдний ажлын зарчмыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Тэнд удирдлагын “тавтай, таатай” бүс байх ёсгүй. Тэд маш сайн цалин хөлстэй. Тэдний ажлын хяналтыг зохих ёсоор нь бүтээх ёстой.
- Шүүхийн тухайд
Арбитрийн ба Дээд шүүхийг нэгтгэсэн нь шүүхийн ажиллагааг нэгдсэн голдрилд нь чиглүүлнэ гэж үзэж байгаа. Тэгвэл хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн чухал зарчмын хэрэгжилтийн баталгаа бэхжигдэнэ гэсэн үг болно.
- Интернэтийн арилжааны тухайд
Интернэтийн арилжаа, наймааг журамжуулах саналыг Засгийн газар бэлтгэж байна. Тэр нь инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийн нэг болох магадлалтай.
- Орон нутгийн өөрийн удирдах байгууллагын тухайд
Орон нутгийн өөрийн удирдах байгууллагууд үе үе авилгын дуулианыг мандуулж байна. Орон нутгийн удирдлагын нэгдсэн зарчмуудыг тодотгож, бие даасан, хүчтэй, санхүүгийн хангамжтай засгийг орон нутагт байгуулах ёстой. Тийм ажлыг бид эхлүүлж 2014 онд буюу Земийн алдартай шинэчлэлийн 150 жилийн ойн хугацаанд ерөнхийд нь хуульчилж өгөх ёстой юм.
- Иргэний нийгмийн тухайд
Орчин үеийн Орост нийгмийн санаачлага нь улсын бодлого болсон нийгэм нь түүний хэрэгжилтийг хянадаг болгох зорилготой практик үр дүнтэй өргөн цар хүрээний нийгмийн мэтгэлцээнийг явуулах шаардлага байна.
- Үндсэн хуулийн тухайд
Үндсэн хууль нь эрхийн өндөр статус, иргэний эрх чөлөө ба хүчтэй улс орон гэсэн хоёр суурь чиглэлийг нэгтгэн бие биенээ хамгаалах, хүндэтгэх харилцан үүргийг нь онцолж өгсөн юм. Үндсэн хуулийн суурь нь тогтвортой байх ёстой гэж үзэж байгаа. Нэн түрүүнд эрх зүй, хүн ба иргэнийг эрх чөлөөг заасан хоёрдугаар бүлэгт энэ хамааралтай.