
Багануур дүүргээс баруун тийш 30 гаруй километрийн зайтай Хэрлэн голын Гутайн гарам гэдэг газарт нэг трактор, нэг Зил-131, нэг Ланд крузер-80 автомашинууд голын дунд унтарч найман хүн машин дээрээ гарч зогсон эрэглүү гарч чадахгүй байна гэсэн мэдээлэл өнгөрсөн шөнийн 00:20 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Мээдллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тэргүүн дэслэгч Батжагалаар ахлуулсан зургаан алба хаагч, нэг фургон автомашин, нэг завьтай очсон байна. дуудлгаг өгсөн иргэд нь “Улаанбаатар Монгол ойжуулалт” ХХК-ны ажилчид болох хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй голын дунд унтарсан машин дээрээ байсныг 05:05 цагт гаргаж, аюулгүй болгосон байна.
П.Наран