Хэсэг хугацаанд АНУ-д амьдран, биеэ эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эх орондоо буцаж ирсэн Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд оролцож байна. Тэрбээр танхимын зүүн талын хамгийн эхний ширээний хоёр дахь суудалд Д.Лүндээжанцан гишүүний хамтаар тухалж буй юм. Экс сайдын бие нэлээн тэнхэрсэн бололтой, царай зүс сайтай байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд нэлээд ширүүхэн мэтгэлцээн болж УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Н.Ганбямба нарын хооронд халуухан шүүмжлэл өрнөөд байна.
Г.ДАРЬ